Орон нутгийн замд ослын улмаас нэг хүн алтан амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-18 13:36:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна. 

Тавдугаар сарын 14-нд 18.40 цагт Төв аймгийн Сэргэлэн сумын хоёрдугаар багийн нутаг Долоон уул гэх газар осол гарчээ. Улаанбаатараас Дундговь явах замын 65 км-ээс хойш 200 метрт асфальтан замд "T.Land Cruiser-100"  автомашин онхолдож зорчигч 45 настай эрэгтэй  Э  нас барсан байна. Хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

 
Ж.Батсайхан

Холбоотой мэдээ