Тосгоны захирагчийн суудлын төлөөх “дайн”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-02 12:09:49

Өнгөрсөн ням гарагт Цагааннуур тосгоны захирагчийн ээлжит сонгууль боллоо.

Төр захиргаа болон намын байгууллагууд энэ сонгуульд сарын өмнөөс бэлтгэж багагүй зардал чирэгдэл гаргасан ч сонгууль зорилгодоо хүрч чадсангүй. МАН, АН хоер намаас тус бүр нэг, өөр нэг хүн хувиараа нэр дэвшээд өрсөлдсөн энэ сонгуульд 903 сонгогч оролцох естойгоос 697 нь оролцож санал өгсөн ч нэр дэвшигчдийн аль алиныхны авсан санал тавин хувьд хүрээгүйн улмаас уг сонгуулийг 12 дугаар сарын 3-нд дахиж явуулахаар товлон зарлалаа.

Дахин явуулах сонгуульд зөвхөн дээр дурдсан хоер намын нэр дэвшигчийн төлөө санал өгөхөөр болсон тул одоо хувиараа нэр дэвшигчид санал өгсөн жаран хүний саналыг татахаар хоер намынхан дээр дооргүй, өдөр шөнөгүй ухуулга сурталчилгаа хийж байна.                                                              

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ