Мэргэжил сонголтод төрийн бодлого хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-02 12:28:43

Мэргэжил сонгоход нөлөөлдөг гол хүчин зүйл нь эцэг эх хүүхдээ зөв таньж, тодорхойлох, тухайн сурагч өөрийн хүсэл зорилгоо сайн мэддэг байх нь чухал. Мөн мэргэжил сонголтод төрийн бодлого хэрэгтэй хэмээн Боловсрол судлаач, эрх зүйч Б.Уранбилэг хэллээ.

Тэрээр энэ сарын 5-нд Орхон аймагт “Мэргэжил сонголт” сэдвийн хүрээнд өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхийн зэрэгцээ “Боломж 1” номоо борлуулах гэнэ.

Монголчууд хүүхдээ мэргэжил сонголтод нь ач холбогдол өгдөггүйгээс дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмсээр байна. Энэ нь нийгэмд асар их хохиролтой байдаг. Иймд бага болон дунд ангиас мэргэжил сонголтын талаар ярьж байх нь зөв гэнэ.  Б.Уранбилэг 2009 оноос энэ чиглэлээр судалгаа хийсэн бөгөөд өдөрлөгийн үеэр судалгааны тайлан, дүнгээ танилцуулах аж.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ