Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-05-21 08:20:27
КАРАКАС. /РИА Новости/. Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санал хураах хэсгийн хороод орон нутгийн цагаар 18.00 цагт хаагдаж байсан хэдий ч санал өгөх байрны гадаа хүмүүс дугаарлан зогсож байсан тохиолдолд үргэлжлүүлэн ажиллаж сонгогчдод саналаа өгөх боломж олгож байлаа гэж телевизийн Televen суваг мэдээлэв.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, өчигдөр болсон сонгуульд Венесуэлийн одоогийн ерөнхийлөгч Николас Мадуро, сөрөг хүчний төлөөлөгч Энри Фалькон, инженер Рейнальдо Кихада болон шашны пастор асан Хавьер Бертуччи зэрэг дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн байна. Сонгуулийн дүнг удахгүй зарлах аж.
 
АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Венесуэльд явуулж буй ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус гэж мэдэгдсэн юм.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ