Улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд "Замчин" баг тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2018-05-21 11:05:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багануурын уул уурхайн 40 жилийн ойд зориулсан 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнд нийт 17 багийн 200 гаруй тамирчин өрсөлдөж авхаалж самбаагаа сорив. Үүнээс эрэгтэй нэгдүгээр байрт Улаанбаатар төмөр замын “Замчин” баг, хоёрдугаар байрт “Ай Би Ти Тандерс” баг, гуравдугаар байрт Багануур хувьцаат компанийн “Уурхайчин” баг, Эмэгтэй нэгдүгээр байрт Ноён группын “Ноён” баг, хоёрдугаар байрт Хил хамгаалах 0208 дугаар ангийн “Хилчин” баг, гуравдугаар байрт “Хобби Центр Эйс” багийн тамирчид шалгарлаа.
Энэ үеэр Волейболын спортын дэд мастер цолоор Багануур дүүргийн тамирчин О.Ганзориг, Волейболын спортын мастер цолоор н.Тамир нарыг тус тус шагнасан юм.
Ж.Болор
Холбоотой мэдээ