Өгийнуур суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2018-05-22 16:19:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өгийнуур сум өнөөдрийн байдлаар хорио цээрийн дэглэмтэй байна.

ХХААХҮЯ-наас өгч буй мэдээгээр Архангай аймгийн Ихтамир суманд хэрэгжиж байсан хорио цээрийн дэглэмийг энэ сарын 18-нд цуцалжээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 25-наас хойш өвчлөл Их тамир суманд өвчлөл нэмж бүртгэгдээгүй аж.

2018 оны хаврын шүлхийн вакцинжуулалтын гүйцэтгэл улсын хэмжээнд дунджаар 70,4 хувийн гүйцэтгэлтэй байна.
Н.Туяа

 
Холбоотой мэдээ