Б.Гангаамаа Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад гарна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2015-12-02 15:01:46

Монгол Улсын гавьяат уулчин Б.Гангаамаа Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуад дахин авирахаар бэлтгэлээ базааж эхэлжээ.

Энэ нь түүний хоёр дахь оролдлого бөгөөд ирэх сард авирахаар төлөвлөсөн байна. Б.Гангаамаа 6962 метр энэ оргилд амжилттай гарч чадвал Аконкагуад мөрөө гаргасан найм дахь монгол хүн, дөрөв дэх монгол эмэгтэй уулчин болох юм.

Тэрбээр 2013 онд Д.Эрдэнэтогтох, Ч.Тэрбиш нартай Аконкагуад ууланд авирсан боловч тодорхой шалтгаанаар оргилд хүрч чадаагүй. Харин уулчин Д.Эрдэнэтогтох цааш авиралтаа үргэлжлүүлж, ганцаараа тус оргилд гарсан анхны монгол эмэгтэй болжээ.

Б.Гангаамаа “North face” брэндийн нүүр царай, Хонконгийн уулчинтай хамт авирах юм. Тэд 1934 онд Польшийн уулчдын нээсэн зам буюу “Польшийн мөсөн гол” хэмээх хамгийн бартаатай газраар авирахаар төлөвлөсөн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ