“Бөртэ Чоно-2015” шагналын эздийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-02 16:04:19

Спортын оны шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” наадмын энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний тов хараахан тодроогүй ч “Бөртэ чоно-2015”-д нэр дэвшигчдийн нэрс тодорлоо.

Энэ тамирчдаас шилдгийн шилдгүүдийг Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг уламжлалтай. “Шилдэг эмэгтэй тамирчин”-д 8 нэр дэвшээд байгаа бол “эрэгтэй шилдэг тамирчин”-нд өсч байгаа 7 тамирчны нэрийг дэвшүүлсэн байна. Харин шилдэг багийн төлөө дөрвөн баг өрсөлдөхөөр болжээ. Мөн шилдэг дасгалжуулагчийг шалгаруулахаар 10 дасгалжуулагчийн нэрийг сойсон байна.
“Шилдэг эмэгтэй тамирчин” номинацид нэр дэвшигчид:
1.Мөнхжанцангийн Анхцэцэг (Хүндийг өргөлт). ДАШТ-ий VIII байр, Упсын дээд амжилтыг 14 удаа шинэчилсэн.
2.Соронзонболдын Батцэцэг (Чөлөөт бөх). ДАШТ-д түрүүлж, дэлхийн хошой аварга болсон. "Иван Ярыгиний нэрэмжит Гран-при” тэмцээнд түрүүлсэн, "Рио-2016" Олимпийн эрх авсаннн
3.Отрядын Гүндэгмаа (Буудлага). "Дэлхийн цом”-ьн тэмцээний хошой алт, хошой мөнгөн медаль хүртсэн, "Рио-2016" олимпын эрхээ авсан
4. Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Жүдо). ДАШТ-зэс хүрэл медаль хүртэж, ААШТ болон  Их дуулга", “Гран-При" тэмцээнд тус тус түрүүлсэн.
5. Доржсүрэнгийн Сумъяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 'Универсиад" наадам болон ’Мастерс”, “Гран-При" тэмцээнд түрүүлсэн.
6. Хишигдоржийн Сүнжидмаа (Сонирхогчдьн сумо). ДАШТ-ний алтан медальт.
7. Гамбагаагийн Угалзцэцэг (Бодибилдинг). ДАШТ-ий атлетик физик төрлийн алтан медальт.
8. Сүхээгийн Цэрэнчимэд (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медальт.

“Эрэгтэй шилдэг тамирчин” номинацид нэр дэвшигчид:
1. Эрдэнэбатын Бэхбаяр (Чөлөөт бөх). ДАШТ-ий хүрэл медаль,  ААШТ-ий алт, "Алтан гран-при”  тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртэж,  "Рио-2016” Оглимпийн  эрхээ авсан.
2. Жанцангийн Гантөгс (Байт харваа). Тайланд улсад зохиогдсон Олимпийн эрх олгох тэмцээнд мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" Опимпийн эрхээ авсан.
3. Энхтайваны Даваахүү (Буудлага). “Универсиад" наадмын алт, мөнгө, хүрэл медальт.
4. Батболдын Номин (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медаль, ААШТ-ий хүрэд медалът.
5. Сайнжаргалын Ням-Очир (Жүдо). ДАШТ-ий хүрэл медаль, 'Их дуулга", “Гран-При” тэмцээний мөнгөн медальт.
6. Доржнямбуугийн Отгондалай (Бокс). ДАШТ-ий шагналт байр, ААШТ-ий
алтан медальт.
7. Пүрэвжавын Өнөрбат  (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" олимпын эрхээ авсан.

 “Шилдэг баг” номинацид нэр дэвшигчид:
1.ВОЛЕЙБОЛЫН ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ. Зүүн Азийн АШТ-ий шагналт IV байрт шалгарсан.
2."АЛЬЯНС-ТЕХ ХАРЦАГА" БАГ (Сагсан бөмбөг). МҮСБХ-ны "Үндэсний Супер лиг”-ийн тэмцээнд аваргалсан.
3.ШАЙБТАЙ ХОККЕЙН ШИГШЭЭ БАГ. "Challenge Cup-2015" тэмцээний хүрэл медальт.
4."ЭРЧИМ' КЛУБ (Хөл бөмбөг). МХБХ-ны “Үндэсний хүрхлээ лиг”, “Цомьн төлөөх тэмцээн", "Супер цом"-ын тэмцээнүүдэд аваргалсан.

“Шилдэг дасгалжуулагч” номинацид нэр дэвшигчид:
1. Одвогийн Балжинням: Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч
2. Цэндийн Баярсайхан: ДАШТ-ний мөнгөн медальт, ОУХМ П.Өнөрбатын багш.
3. Буяндэлгэрийн Батбаяр: Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч.
4. Зэвэгийн Дүвчин: Дэлхийн Хошой аварга С.Батцэцэгийн багш
5. Ганхуягийн Наранбат: Сумо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч.
6. Оюунбилэгийн Пүрэвбаатар: ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Номингийн багш.
7. Цэрэнбаатарын Хосбаяр: ДАШТ-ний мөнгөн медальт, С.Цэрэнчимэдийн багш.
8. Авирмэдийн Энхээ: ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Бэхбаярын багш.
9. Хишигбатын Эрдэнэт-Од: ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа нарын багш.
10. Цэрэнбаатарын Цогтбаяр: Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ