Хөрөнгийн биржийн арилжаагаар 11 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-25 17:13:13
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 784,261 ширхэг хувьцаа арилжсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто Зам" AAR+15.00 хувь болон "Хай Би Ойл" HBO+14.99 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистикс" ETR-15.00 хувь, "Женко Тур Бюро" JTB-5.88 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Тодруулбал "TOP 20" индекс 19,937.65 нэгж болж 1.00 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд 95 тэрбум 698 сая 352 680 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2  энд дарна уу.
Холбоотой мэдээ