Их сургууль ИТХ-тай хамтран ажиллана

Орон нутагт | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 20:57:08

Дорнод аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар Дорнод Их сургуулиас зохион байгуулсан “Хөгжлийн гарц судалгааны төсөлт ажил”  хэлэлцүүлэгт оролцож аймгийн хөгжлийн цогц бодлогыг танилцуулж, хүнээ хөгжүүлэх бодлогын тэргүүн эгнээнд эрдэмтэн, судлаач багш нартай хамтран ажиллах нь чухлыг онцоллоо.

Дорнод Их сургууль аймгийн ИТХ-тай хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлж, орон нутгийн бодлого, шийдвэр гаргах түвшинд эрэдмтэн судлаачдын оролцоог хангах, хамтран олон төрлийн ажлыг санаачлан зохион байгуулах зорилгоор хоёр тал санамж бичиг үйлдэв.

Дээрх хэлэлцүүлэгт тус сургуулийн захирал, эрдэмтэн судлаачдаас гадна ШУТИС-ийн  доктор профессор Х.Пүрэвдагва оролцжээ.

Дорнод Их сургуулийн хувьд төрийн өмчийн харьяа Зүүн бүсийн тэргүүлэгч гэдгээрээ онцлогтой. Энэ хичээлийн жилд тус сургуульд 13 мэргэжлээр 800 гаруй оюутан сурч байна.  

Б.Туяа

 

Холбоотой мэдээ