Өсвөрийн сагсан бөмбөгийн бүсийн тэмцээн Цагааннуурт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 08:33:29

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохион байгуулсан бүсийн өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээнийг Эрдэнэ чин ван Намсрайн нэрэмжит 12 жилийн сургуулийн 12В ангийн хамт олон ивээн тэтгэлээ.

Цагааннуур суманд зохион байгуулагдсан тус тэмцээнд 6 сумын эрэгтэй, эмэгтэй 14 багийн 100 гаруй багш дасгалжуулагч, тамирчид оролцсон байна. Ингээд тэмцээний дүн гарахад эрэгтэй баг тамирчдаас тэргүүн байрт Цагааннуур сумын баг, дэд байрт Хөтөл хотын баг, гутгаар байрт Мандал-3 баг, эмэгтэй баг тамирчдаас тэргүүн байрт Цагааннуур сум, дэд байрт Баянгол сум, гутгаар байранд Шаамар сумын Дулаанхан тосгоны баг тамирчид тус тус шалгарчээ.

Сэлэнгэ аймаг. Ч.Отгонцэцэг 

 

 

 

Холбоотой мэдээ