“Bazaltwool” шилдэг ногоон технологиор тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dogsom@montsame.mn
2018-05-30 14:53:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болсон “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэн МҮХАҮТ-ын Их танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж шилдэг бүтээгдэхүүнээ шалгаруулав.
Энэ удаагийн шалгаруулалт 3 номинациар болсоноос “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК “Шилдэг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн”-тэй байгууллагаар шалгарсан бол “Монгол базальт” компани өөрийн үйлдвэрлэдэг байгалийн гаралтай чулуун шилэн хөвөн дулаалгын материалаар “Шилдэг ногоон технологи нэвтрүүлэгч байгууллага”-аар тодорлоо. Харин “ХАС” банк “Шилдэг ногоон санхүүжүүлэгч”-ээр шалгарсан. “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хувьд цахилгаан нийлүүлж буй газруудын 70 хувь нь эрчим хүчний ухаалаг тоолуурын системд шилжснээр харилцагч байгууллагууд цахилгаан зарцуулалтаа хянаж хэмнэх боломжтой болсон юм. “Монгол базальт” компанийн хувьд "rockwool" буюу чулуун хөвөн бүтээгдэхүүний үйлдвэрийн үйл ажиллагааг Дани, ОХУ, БНХАУ болон Европын улс орнуудын туршлагаас судалсны үндсэн дээр эх орондоо байгалийн гаралтай, чулуун хөвөн бүхий эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг 2005 оноос боловсруулж нэвтрүүлээд байгаа юм.

Б.Болд
 
 
 
 
 

Холбоотой мэдээ