“Нэг амь-Нэг сэтгэл” хандивын аянд нэгдэхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. О.Даваа хэмээх 22 настай залуугийн БНСУ-д эмчлүүлэх зардалд хандив өргөхөөр түүний гэр бүлийнхэн, анд нөхөд, сэтгүүлчид, гэрэл зурагчид хамтран “Нэг амь-Нэг сэтгэл” аяныг эхлүүлж буй талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр сурч боловсорч, хийж бүтээх ид насандаа яваа эгэл жирийн залуусын нэг. Ээж, дүү хоёртоо нөмөр түшиг, айл гэрийн амьдралын ноён нуруу болж зүтгэж, хөдөлмөрлөж яваа тэрээр хүнд өвчин туссанаа хожуу мэджээ. Ажлын хүнд бэрхийг үл голон, халуунд халж, хүйтэнд хөрөн зүтгэж яваад нэг л өдөр зүүн хөлний дунд чөмөгний яс хайлж, ясны үрэвсэл нь хавдрын шинж тэмдэгтэй болсон гэсэн онош сонссон байна.
Хамгийн харамсалтай нь Монголд урьд өмнө нь хэзээ ч энэ төрлийн өвчинд хагалгаа хийсэн тохиолдол байхгүй аж. Тиймээс түүний өвчний шинж тэмдэг эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн оношилгоо шинжилгээгээр батлагдаж, Солонгос улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ.
Монголын хойч ирээдүй болсон мянга мянган хөвгүүдийн нэг, ирээдүйн нэгэн сайхан өрхийн тэргүүн, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцох залуусын төлөөлөл болсон О.Даваад эрүүл мэнд, итгэл мөрөөдөл, хүсэл тэмүүлэл дүүрэн амьдрал хайрлах хандивын аянд нэгдэхийг зохион байгуулагчид уриаллаа. Хэрэв та бүхэн түүнд туслахыг хүсвэл ХААН банкны 5013149430 О.Даваа гэсэн дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал