Япон дахь олон улсын дадлагад манай гал унтраагчид оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-31 12:22:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Япон улсын Токио хотноо энэ сарын 30-наас зургадугаар сарын 2-ны өдрүүдэд “Азийн Галын дарга нарын олон улсын холбоо"-ны 30 дугаар хурал болж байна.

Тус хуралд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр тэргүүтэй манай төлөөлөгчид оролцож байна. Хурлын үеэр олон улсын хамтарсан гал унтраах, аврах ажиллагааны дадлага сургууль болж буй юм. Тус дадлага сургуульд нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч А.Энхмэнд, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Мөнхбаяр нар оролцож олон улсын аврагчидтай туршлага солилцож байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ