Хүүхдээ аюулгүй, зөв тээвэрлэж байгаа жолооч нарыг урамшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-31 16:39:59
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хүүхдийн баяраар Замын цагдаагийн албанаас хүүхдээ аюулгүй, зөв тээвэрлэж буйд хяналт тавих юм байна.

Улмаар хүүхдээ аюулгүй, зөв тээвэрлэж байгаа жолооч эцэг, эхэд хяналт тавьж 100 гаруй бяцхан хүүхдүүдэд “Талх чихэр” ХХК, “Сүү” ХХК-ийн “Biofit” тараг, сүү зэрэг нэрийн бүртээгдэхүүнийг бэлэглэх юм байна.  


Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран “Бяцхан зорчигч” арга хэмжээний хүрээнд бага насны хүүхдийг аюулгүй, зөв тээвэрлэж байгаа эсэхэд хамтарсан шалгалт явуулсан байна. 

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ