Дуудлага худалдаанд оролцох санал ирсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-03 10:48:01

НӨХГ-аас өнөөдөр 14 байршилд дуудлага худалдаа явуулахаар төлөвлөөд байсан ч худалдан авах санал ирээгүйн улмаас 14 хоног хойшлууллаа.

Нийслэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр Хан-Уул дүүрэгт орон сууцны зориулалтаар 7, амины орон сууцны хотхоны зориулалтаар 2, оффисийн зориулалтаар 1, фермерийн аж ахуйн зориулалтаар 1, Сонгинохайрхан дүүрэгт Авто худалдааны цогцолборт худалдаа үйлчилгээний зориулалтаар 2, Баянзүрх дүүрэгт үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 1 байршлийн нийт 30 га талбайг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байсан юм.

Дээрх байршлуудын дуудах доод үнэ 82 сая төгрөгөөс эхлэх байжээ. Газрын дуудлага худалдаа зохион байгуулснаар нийслэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төдийгүй Газрын тухай хуулийн Газрын зөвхөн дуудлага худалдөө, төсөл сонгон шалгаруулалтаар олгоно гэсэн заалт хэрэгжих сайн талтай гэдгийг Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хэллээ. Тэрбээр, 14 хоногийн хугацаанд дээрх газруудын талаар болон дуудлага худалдааны тов, дуудах доод үнийг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор идэвхитэй ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож байна” гэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ