Ихэнх нутгаар сэрүүсч хур тунадас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-06-02 08:15:24
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Энэ сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, 6-нд төв, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 3-нд зүүн аймгуудын нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгаар, 5, 6-нд нутгийн төв хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.
Холбоотой мэдээ