ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 1958

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
172@montsame.mn
2018-06-04 16:51:49














































1954 онд Швед улсын Берн хотод болсон ДХБХ-ны конгресс 1958 оны хөлбөмбөгийн 6 дахь удаагийн ДАШТ-нийг  Швед улсад  зохиохоор шийдвэрлэсэн юм. “ДАШТ-1958” Швед улсын 12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд 1958 оны 6-р сарын 8-наас 29-ний өдрүүдэд болж өнгөрсөн билээ.


Тус ДАШТ-нд 
16 баг 4 хэсэгт хуваагдан тоглосон ба 1954 оныхоос ялгаатай нь нэг хэсгийн бүх багууд тойргоор тоглосонд оршино.



Шведийн ДАШТ-нд хожим хөл бөмбөгийн хаан хэмээгдсэн домогт хөлбөмбөгчин Пеле 17 настайдаа ирж тоглон 6 гоол оруулж, Бразили улсын баг анх удаа Дэлхийн аварга цол хүртэв.



Тус ДАШТ-нд ЗХУ, Умард Ирланд, Уэльсийн баг анх удаа оролцсон бөгөөд гурвуулаа хэсгээсээ гарсан амжилт үзүүлж байжээ. “ДАШТ 1958”-ын мэргэн буучаар 13 бөмбөг оруулсан Францын хөлбөмбөгчин Жюст Фонтен шалгарч байжээ.

Холбоотой мэдээлэл:

ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938  ДАШТ1950   ДАШT1954   ДАШТ1962  ДАШТ1966    ДАШТ1970  ДАШТ 1974  ДАШТ1978  ДАШТ1982  ДАШТ1986    ДАШТ1990   ДАШТ 1994   ДАШТ 1998 ДАШТ2002
С.Баярсайхан

Холбоотой мэдээ