Дорноговь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-05 17:43:32
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймагт дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өссөн тухай аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 онд урьдчилсан байдлаар 299,6 тэрбум төгрөг болж 2016 оныхоос 10,0 хувиар буюу 27,3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд боловсруулах аж үйлдвэрийн салбар 67,6 хувь, мал аж ахуйн салбар 17,3 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж үзсэн байна.
Учир нь Монгол Улсын цементийн хэрэгцээний 30 хувийг дангаараа хангах хүчин чадалтай “МАК” ХХК-ийн цементийн үйлдвэр 2017 онд, мөн шинээр баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орсон нь нөлөөлсөн аж.  Мал аж ахуйн салбарт 2016 онд нэг сая найман зуун мянган толгой мал тоолуулж байсан бол 2017 оны жилийн эцсээр  мал сүрэг өсч хоёр сая толгой болсон юм.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ