Монголбанк 16.4 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-03 13:32:29

Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудад 1996.89 төгрөгийн хаалтын ханшаар 16.4 сая ам.доллар нийлүүлэв.

Банкуудаас 1994.0-1997.11 төгрөгийн ханшаар 48.6 сая ам.доллар худалдан авах, 310.25-311.30 төгрөгийн ханшаар 20.5 сая юань худалдан авах, 312.50 ханшаар 1.0 сая юань худалдах ирүүлээд байсан юм.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 8.69 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал, 19.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал, 20.0 сая юанийн своп хэлцлийг сунгах саналыг тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ