Хамарын хийдэд био 00 байрлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-06 13:56:00
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-аас аялал жуулчлалын бүс  Хамарын хийд орчмын газарт био 00 байрлууллаа.
Орон нутгаас төсвийг нь гаргаж нэг бүр нь 10 сая төгрөгийн үнэтэй гурван ширхэг био 00-ыг Хамарын хийдийн орчимд, гэр буудлуудын дэргэд болон Ханбаянзүрх хайрханы бэлд тус тус суурилуулав.
Био 00 нь доошоо дөрвөн метр гүн бөгөөд торх дүүрсэн тохиолдолд бохирыг соруулах байдлаар цэвэрлэх юм. Ингэснээр Хамарын хийд рүү зорчих зорчигчдын тав тухыг хангах, байгаль экологийг хамгаалах, цэвэр орчинд аялах боломжийг бүрдүүлж байгаа ажээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ