Мөнгөн медаль хүртсэн Х. Жандос төрөлх нутагтаа ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 10:59:39

Болгар Улсын Пловдив хотноо болсон Олон улсын Таэквандогийн тэмцээнээс мөнгөн медальтай ирсэн тамирчин Х.Жандос төрөлх нутагтаа ирлээ.

Уг тэмцээнд 87 орны 800 гаруй тамирчид хүчээ сорьсноос Монгол Улс багаараа тавдугаар байранд оржээ. Х.Жандос хэлэхдээ, “Манай улсаас 22 тамирчин оролцсоноос долоон алт, 10 гаруй мөнгөн медальтай эх орндоо ирлээ. Тэмцээнд оролцсон бүх зардлыг даасан МҮИС-ийн захиргаа хамт олонд талархлаа илэрхийлье. Эх орныхоо алдрыг мандуулахын төлөө улам их хүчин зүтгэнэ” гэдгээ илэрхийлэв.

        Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд