ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 1974

Дэлхийд | Спорт
172@montsame.mn
2018-06-07 09:14:16
10 дахь удаагийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1974 оны 6-р сарын 13-наас 7-р сарын 7-ны өдрүүдэд ХБНГУ-ын 9 хотод зохиогдсон билээ.


Жюль Римьегийн цомыг Бразиличуудад үүрд хадгалуулахаар өгсөн учраас Италийн барималч Сильвио Газзанигагийн загвараар хийлгэсэн дэлхийн аваргын шинэ цом эзнээ хүлээж байлаа. Австрали, БНАГУ, Гаити болон Заир (Конго) улсууд анх удаа дэлхийн аваргад хүч сорихоор ирсэн бол Англи, Испани, Франц, Португали, Бельги, Мексикийн хүчтэй багууд ДАШТ-нийг өнжсөн юм. ЗХУ-ын баг урьдчилсан шатны тоглолтод Августо Пеночетийн дэглэм ноёрхож байсан Чили улсад очиж тоглохоос татгалзсан тул Чилийн баг сул хожил авч дэлхийн аваргыг зорихоор болсон билээ.

Тус дэлхийн аваргын тэмцээний хэсгийн тоглолтыг хоёр шаттайгаар явуулсан нь шинэлэг шийдэл байлаа. Эхний шатанд 16 багийг 4 хэсэгт хувааж, хэсэг бүрт 1, 2-р байр эзэлсэн багуудыг дахин хоёр хэсэг болгоод 2-р шатны хэсгүүдээс
  • 1-ээр гарсан багууд нь аваргын төлөө
  • 2-оор гарсан багууд нь 3-р байрын төлөө өрсөлдсөн юм.
 
Аваргын төлөөх тоглолтод ХБНГУ, Голландын шигшээ хүч үзэн ХБНГУ-ын баг 2:1-ээр ялалт багуулж хоёр дахь удаагаа дэлхийн аваргын цомыг гардсан билээ.

 
1974 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний эргэн тойронд болсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
  • Голландчуудын азгүйтлийг дурдалгүй өнгөрөх аргагүй... Тэд аваргын төлөө тоглолтод харамсалтайгаар ялагдсан ба хожим 1978, 2010 онуудад ийм хувь заяа хүлээж байгааг мэдээгүй байсан юм.
  • Голландын алдарт хөл бөмбөгчин  1971, 1973, 1974 оны “Алтан бөмбөг” шагналын эзэн Йохан Кройф  энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний жинхэнэ баатар, хөгжөөн дэмжигчдийн харахыг хүссэн тоглолтыг үзүүлсэн хөл бөмбөгчин гэдгээ нотолсон.
  • Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний үеэр анх удаа сэргээшийн шинжилгээ явуулсан төдийгүй Гаитийн хөл бөмбөгчин Жан Жозеф–ийн шинжилгээнд хориглосон бэлдмэл эфедрин илэрч тэмцээнийг үргэлжлүүлэх эрхээ хасуулж байв.
  • 1974 оны дэлхийн аваргын тэмцээний өмнө “Шар карт”-ыг нэвтрүүлсэн нь шүүгчдэд тоглолтыг шүүхэд амар хялбар болсон.
1974 оны хөл бөмбөгийн ДАШТ-ний шилдэг довтлогчоор Польшийн довтлогч Гжегож Лято 7 гоол оруулсан амжилтаараа шалгарч байжээ.

Холбоотой мэдээлэл:

ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938  ДАШТ1950   ДАШT1954 ДАШТ1958  ДАШТ1962  ДАШТ1966    ДАШТ1970   ДАШТ1978  ДАШТ1982  ДАШТ1986    ДАШТ1990   ДАШТ 1994   ДАШТ 1998  ДАШТ 2002

С.Баярсайхан

Холбоотой мэдээ