Ховдын Цэцэг сум өндөр хурдны интернэтэд холбогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагвадорж хурлаас баталсан ОНХС-ийн багц 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сонгогдсон тойрог Цэцэг сумандаа хөрөнгө оруулалт хийжээ.
Мобинет ХХК-ны 5 Mbps хурдтай урсгалыг Скайтон ХХК оруулж ирж Цэцэг сумын ЗДТГ, Сургууль, Цэцэрлэг, Эмнэлэг, Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Мөст Цэцэрлэг булаг ХХК зэрэг байгууллага, 20 гаруй айл өрхийг өндөр хурдны интернетэд холбосон байна.
Өндөр хурдны интернетэд холбосноор албан байгууллагагын ажилчид, хүүхэд залуучууд орчин үеийн хөгжилтэй холбогдон хүссэн мэдлэг, мэдээллээ олж авах боломжтой болж байгаа юм.
А.Бямбасүрэн