ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 2002

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
172@montsame.mn
2018-06-11 14:03:16

















































Хэдийгээр 17 дахь удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-нийг Япон ба БНСУ тус тусдаа зохион байгуулах саналаа өгөөд байсан ч ДХБХ (FIFA) 1996 оны 11-р сард 2002 оны  хөл бөмбөгийн ДАШТ-нийг Япон болон БНСУ-ын хотуудад нэгэн зэрэг явуулахаар эцэслэн шийдвэрлэсэн билээ.

Ийнхүү энэ удаагийн ДАШТ түүхэнд анх удаагаа Ази тивд мөн хоёр орны хотуудад нэгэн зэрэг зохиогдсон нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тус ДАШТ нь  2002 оны 5-р сарын 31-нээс 6-р сарын 30-ны өдрүүдэд Япон улсын 10, БНСУ-ын 10, нийт 20 хотын 20 цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн юм.

Энэ удаагийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урьдын адилаар эзэн орны багууд (Япон ба БНСУ) мөн дэлхийн аварга Францын багууд эрхээ эдлэн шууд орсон бол, Словени, БНХАУ, Сенегал ба Эквадорын шигшээ багууд анх удаагаа харин Австрали болон далайн орнуудын баг тэмцээнийг өнжсөн билээ. Тус ДАШТ-нд 32 орны баг найман хэсэгт хуваагдан, хэсэг тус бүрээс 2 баг хасагдах шатанд өрсөлдсөн юм. 

Аваргын төлөө  тоглолтод Бразилийн шигшээ баг Германы багийг 2:0-ийн харьцаатайгаар буулган авч түүхэнд анх удаа 5 дахь аваргын цомоо гардан авчээ.



 
2002 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний эргэн тойронд болсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
  • ДАШТ-ний нээлтийн тоглолт БНСУ-ын нийслэл Сөул хотод болсон бол аваргын төлөө тоглолт Япон улсын Иокохама хотод болсон юм. ДХБХ  (FIFA) энэ ДАШТ-ний 2 тоглолтыг БНАСАУ-д зохион байгуулахаар төлөвлөж байсан ч умардын эрх баригчид энэ саналыг хүлээн аваагүй...
  • ДАШТ-ний бэлэг тэмдэг нь Ато (дасгалжуулагч), Ник, Каз (нар тоглогчид) нэртэй алс гаригийн зочдын  дүрс байсан.
  • Түүхэнд 2 дахь удаа буюу  (Бразили 1966) түрүү удаагийн дэлхийн аварга болох Францын шигшээ баг хасагдах шатны тоглолтод шалгарч чадаагүйгээр барахгүй ганц  гоол ч хийж чадалгүйгээр нутаг буцаж байсан.
Тус дэлхийн аваргын тэмцээний мэргэн буучаар Бразилийн хөл бөмбөгчин Роналдо 6 гоол хийсэн амжилтаараа шалгарсан юм.

Холбоотой мэдээлэл:

ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938  ДАШТ1950   ДАШT1954 ДАШТ1958  ДАШТ1962  ДАШТ1966    ДАШТ1970  ДАШТ 1974  ДАШТ1978  ДАШТ1982  ДАШТ1986    ДАШТ1990   ДАШТ 1994   ДАШТ 1998

 
С.Баярсайхан

Холбоотой мэдээ