БНАСАУ-ын алга болсон улс төрч олны өмнө гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-03 16:07:07

ТОКИО. /RIA Novosti/. Умард Солонгосын Зэвсэгт хүчний албан тушаалтнуудын дунд “нэгдүгээрт”, харин тус улсын засаг захиргааны бүтцэд дээрээс хоёрдугаарт орох хүн гэж Өмнөд Солонгост үздэг Солонгосын Ардын армийн улс төрийн ерөнхий удирдах газрын дарга Хван Бён Со гурван долоо хоног алга болсныхоо дараа олны өмнө гарчээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, тэрбээр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг мод үржүүлгийн газарт очих үеэр нь дагалдан явсан байна. Ким Жөн Ун хэдийд уг газарт очсоныг мэдээлээгүй байна.

Ёнхап агентлагийн эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан мэдээлж буйгаар, Хван Бён Со бөөрний мэс засал хийлгэхээр Хятадад очиж, хэсэг хугацаанд алга болсон байж магадгүй.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ