Алга болсон хоёр хүүхдийг эрэн хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-11 16:39:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ-аас алга болсон хоёр хүүхдийг эрэн хайж байгаа мэдээ ирүүллээ. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” хэмээх газар тус сумын харьяат малчин С-ийн хоёр настай хүү энэ сарын 06-нд  19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болжээ. 
Түүнээс хойш онцгой байдлын аврагчид болон ар гэрийнхэн нь хүүхдийг эрэн хайж байгаа ч өдийг хүртэл олдоогүй байна. Мөн  Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уулын иргэн Х-гийн охин хоёр настай эмэгтэй У нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон гэх дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид эрлийг эхлүүлсэн. Эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа  ч үр дүнд  гараагүй байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ