Ирэх оны төсөвтэй холбоотой авах зарим арга хэмжээний тогтоолыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-03 16:55:40

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд байсангүй. Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссаны дараа байнгын хорооны саналаар тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 83.1 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ