НҮБ: Ирак хүүхдүүдийн байдал түгшүүртэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-04 10:12:43

НҮБ. /Xinhua/. Ирак дахь хямрал Ойрхи Дорнодын орнуудын хамгийн эмзэг бүлгийнхэн буюу хүүхдүүдэд хүчтэй нөлөөлж байна гэж НҮБ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ирак дахь тусгай төлөөлөгч Ян Кубиш болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Ирак дахь төлөөлөгч Питер Хокинс нар уг асуудал их түгшүүртэй байна гэж мэдэгджээ.

Өнгөрсөн сарын 26-нд Эль-Фаллужа хотын зэргэлдээх Аль Халабса тосгонд явуулсан цэргийн ажиллагааны үеэр найман хүүхэд амиа алдаж, зургаан хүүхэд шархадсан байна.

Үүнээс гадна, 10 болон 11 дүгээр сард Эль-Фаллужа хотын оршин суугчдын хэсэгт болсон мөргөлдөөний үеэр мөн 15 хүүхэд шархдаж, амиа алдсан байна гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужарик мэдэгдэв.

Ирак даяар өрнөж байгаа байлдааны ажиллагааны улмаас зовж байгаа ирак хүүхдүүдийн аюулгүй байдал сэтгэл түгшээж байна гэж НҮБ-ын Ирак дахь Тусламжийн баг болон НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгджээ.

Цэргийн ажиллагаа явагдаж байгаа Рамади, Мосуль, Талль-Афар хот болон хямралд өртөөд байгаа бусад газарт хүүхдийн эрх маш ноцтойгоор зөрчигдөх аюул газар аваад байна гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ дурдав.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ