Уэйн Руни дээд амжилт тогтоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2015-09-09 11:27:17

ЛОНДОН. /BBC/. “Евро-2016” тэмцээнд оролцох эрхийн төлөө тоглолтод Английн хөл бөмбөгийн шигшээ баг Швейцарийн багтай таарч, Лондон хотын “Wembley” цэнгэлдэх хүрээлэнд тогложээ. Уг тоглолтын үеэр Английн хөл бөмбөгийн тамирчин Уэйн Руни тус улсын бүх цаг үеийн гоолын дээд амжилтыг эвдсэн байна.

Английн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн их гоолыг Сир Бобби Чарлтон оруулж байжээ.

Английн хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч Уэйн Руни бямба гарагт “Сан-Марино”-гийн эсрэг  тоглолтод торгуулийн цохилтоос гоол хийж, Чарлтоны 49 гоол оруулсан амжилтыг давтаад байсан юм. Улмаар тэрбээр өчигдөр Швейцарийн багийн эсрэг тоглолтод нэг гоол оруулж, сүүлийн 45 жилд эвдэгдээгүй Чарлтоны дээд амжилтыг нэгээр ахиулжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд