Калифорнид халдлага үйлдэгчийн гэрээс зэвсэг олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-04 12:00:23

САН-БЕРНАРДИНО. /BBC/.  АНУ-ын Калифорни муж улсын Сан-Бернардино хотын нийгмийн үйлчилгээний төвд халдаж, 14 хүний аминд хүрч, 21 хүн шархдуулсан этгээдүүдийн гэрээс зэвсэг олдсон гэж Цагдаагийн газраас мэдээллээ.

Хоёр сэжигтнийг буудан устгасны дараа цагдаа нар нэгжлэг хийж, гэрээс нь тэсрэх төхөөрөг, зэвсэг, олон мянган сум олсон байна.

28 настай Сайед Ризван Фарук, 27 настай Ташфин Малик нарын халдлага үйлдсэн сэдлийг албаны хүмүүс тогтоогоогүй байна. Хоёр этгээд ахиад халдлага үйлдэхээр бэлдэж байсан гэж Сан-Бернардино хотын Цагдаагийн газрын тэргүүн Жаррод Бургуан хэлсэн юм.

“Тэд даалгавар гүйцэтгэж байсан гэдэг нь тодорхой ч яагаад гэдгийг мэдэхгүй. Байг санаатай онилсон эсвэл онилоход хүргэсэн гэнэтийн хүчин зүйл байсан эсэхийг бид мэдэхгүй” гэж Холбооны тагнан мөрдөх товчооны Лос-Анжелес хот дахь салбарын даргын туслах Дэвид Баудик хэлсэн байна.

Хэргийг мөрдөн шалгах ажлыг тус хотын албаны хүмүүс Холбооны тагнан мөрдөх товчоонд шилжүүлсэн гэж Ерөнхийлөгч Обама мэдэгджээ. “Терроризмтой эсвэл ажлын газартай холбоотой байх боломжтой” гэж тэрбээр үзэж байна.

Х.Аминаа
 

Холбоотой мэдээ