Урсгал усанд эрэн хайх, аврах дадлага амжилттай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-19 10:23:04
 Улаанбаатар /МОНЦАМЭ/.Усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн аврах 105 дугаар ангийг түшиглэн  “Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг Гачуурт тосгон, Туул голын Хар усан тохойд  5 хоногийн хугацаанд зохион байгууллаа.  Дадлага cургуульд нийслэлийн Аврах анги-105, Гал түймэр унтраах, аврах ангийн 60 орчим алба хаагч оролцлоо. Аврагчид дадлага, сургуулиар уснаас аврах ажиллагаа явуулахад ашиглах багаж хэрэгслийг хэрэглэх заавар, гүний шумбалт, завь жолоодох болон иргэдийг тээвэрлэх зэрэг сургалт, дадлагыг хийж, мэргэжлийн ур чадвараа бататгасан байна. Энэ дадлага сургуулийн нээлтэд хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчид өнгөрсөн Пүрэв гарагт оролцож усанд завиар аялж, аврагчидтай хамт аврах ажиллагааны зарим гүйцэтгэл хийж, үзүүлэх сургуульд оролцсон юм. 

Б.Содгэрэл
Холбоотой мэдээ