1410 ширхэг тарваганы арьс хураан авч шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хууль бусаар их хэмжээний тарваганы арьс хадгалж байсныг илрүүлэн шалгаж байна.
Иргэдээс өгсөн мэдээллийн мөрөөр тус хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж 1410 ширхэг тарваганы арьс хадгалж байсныг илрүүлэн нотлох баримт үйлдэн хураан авчээ. Их хэмжээний тарваганы арьс хадгалж байсан энэ хэрэгт Хөвсгөл аймгийн харьяат Б, О нарыг холбогдуулан шалгаж байна.

Ж.Батсайхан