Тамирчдын баярын өдрийг тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Олон улсын олимпийн өдөр, Монголын тамирчдын 55 дахь өдрийн баярын арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт Улаангом хотноо болж өнгөрлөө. Баярын өдрөөрөө Увс аймгийн тамирчид Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөснийхөө дараагаар спортын төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулсан юм.
Тухайлбал, крос гүйлтийн уралдаанд эрэгтэй 16-аас дээш насанд Б.Мөнхтулга, эмэгтэйд Л.Бүжинлхам, эрэгтэй 15-аас доош насанд Э.Уламбаяр, эмэгтэйд Б.Буяндэлгэр нар тус тус тэргүүлсэн юм. Тэрчлэн софт волейболийн тэмцээнд С.Нямбаяр Д.Баттулга, С.Өлзийхишиг нар эхний гурван байр эзэллээ. Харин үндэсний бөхийн барилдаанд хүчит 64 бөх зодоглосноос Тэс сумын харъяат, аймгийн заан О.Баярцогт түрүүлж, Баруунтуруун сумын харъяат, аймгийн арслан О.Түмэн үзүүрлэлээ. Энэ үеэр спортын цол зэрэг хүртсэн тамирчдын цол зэргийг гардуулж баяр хүргэсэн юм.

Б.Батхүү