Аргалант суманд төр захиргааны шинэ байрны шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-06-26 19:16:12
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Аргалант суманд 700 сая төгрөгийн өртгөөр босох төр захиргааны шинэ байрны шавыг өнөөдөр тавив.

Шав тавих ёслолд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ж.Батжаргалт төрийн үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэж шат дараатай ажлууд зохион байгуулах, барилгын ажлын явц, үр дүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Бүтээн байгуулалтын ажлыг “Тэнгэрийн 7 од” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд орон нутгийн 20 иргэнийг ажлын байраар хангаж ажиллах аж.

Дашрамд дурдахад, Төв аймгийн хувьд 27 сум, 97 багтай. Монгол Улсын хэмжээнд засаг захиргааны хамгийн олон нэгжтэй бөгөөд 90 гаруй мянган хүнд төрийн үйлчилгээг хүргэж байгаа аймаг юм. 
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ