"Бид эх орны эзэд” хөтөлбөрт арга хэмжээний бүсийн шилдгүүд дахин сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-26 22:31:29

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн хүүхдийн Даян-Очир зуслан дээр "Бид эх орны эзэд” хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт арга хэмжээ болж өнгөрлөө.
Завханы Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Бид эх орны эзэд” хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт арга хэмжээг Улиастай,Тосонцэнгэл суманд тавдугаар сард зохион байгуулсан бөгөөд 10 дугаар ангийн 462 хүүхэд хамрагдсан байна. Энэхүү арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээр ахлуулсан ажлын хэсэг ирж үнэлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн бөгөөд ажлын хэсэг энэхүү арга хэмжээг Үндэсний хэмжээний сайн туршлагаар нэрлэж, арга хэмжээнээс бэлтгэсэн 70 минутын нэвтрүүлэг /TV гарын авлага/-ийг олон нийтэд хүргэжээ. Энэхүү арга хэмжээг илүү төгөлдөржүүлэх, сургалтын гарын авлага боловсруулах зорилго бүхий сургагч багш нарын дадлага, сургалтыг ийнхүү “Даян-Очир” зусланд амжилттай явуулсан байна. Энэ сургалтад “Бид эх орны эзэд” хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт арга хэмжээний хоёр бүсэд тэргүүн байр эзэлсэн шилдэг салаа болон Дөл тоглолтыг тэргүүлсэн шилдэг тасгийн хүүхдүүд хамрагдсан байна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ