Архангайн эрүүл бүс болон шүлхийн голомттой нутгаар зорчих маршрут гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-27 10:16:04
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 6 суманд шүлхий өвчин гарч хорио цээр тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-аас эрүүл бүсийн болон шүлхий өвчний голомт бүхий сумдын нутгаар зорчих  аяллын маршрут гаргалаа.

Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Батцэнгэл, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хил залгаа Булган, Эрдэнэбулган, Ихтамир сумд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, постуудыг ажиллуулж байна.

Цахим орчинд "Архангай аймгийг каринтилчихлаа" гэдэг худлаа мэдээлэл тарж байгааг аймгийн Онцгой комиссоос хэлж байгаа бөгөөд зөвхөн шүлхийн голомттой дээрх зургаан сумыг өндөржүүлсэн байдалд шилжүүлэн ажиллаж байна.

Маршрутуудыг доорх зургаас харна уу!

 
1.Эрүүл бүсийн маршрут 



 
2.Шүлхий өвчний голомт бүхий сумдын нутгаар зорчих замын маршрут    
Шүлхий өвчний голомт бүхий нутгаар явах маршрут нь голомттой бүсээс гарч болохгүй, зөвхөн Улаанбаатараас өвчний голомттой бүсээр зогсолт хийхгүй дайран өнгөрөх замын маршрут юм.



 
Б.Гэрэлт-Од 

 
 
Холбоотой мэдээ