ХЗХБ химийн дайралтад хэн буруутайг тогтоох эрхтэй боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-28 10:44:35
МОСКВА. /АиФ/. Химийн зэвсгийг хориглох байгууллага /ХЗХБ/ химийн дайралтад гэм буруутай этгээдийг тогтоох эрхтэй боллоо.

Их Британийн санал болгосон ийм шийдвэрийн төслийг Химийн зэвсгийг хориглох тухай Конвенцид оролцогч улсуудын бага хурлын тусгай чуулганд оролцогчид дэмжсэн байна.

“Урьдчилсан дүнгээр тогтоол батлагдлаа” гэж ОХУ-ын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Үүний дараа Их Британийн байнгын төлөөлөгч “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ шийдвэрийн төслийг 82 төлөөлөгч дэмжиж, 24 хүн эсэргүүцлээ гэжээ. Химийн зэвсгийг хориглох байгууллагын бүрэн эрхийг өргөтгөх тухай Их Британийн санал болгосон төслийг сайшаан батлахыг өмнө нь Орос, Сири болон Иран улс эсэргүүцэж, санал хураалт явуулж, хэлэлцээ хийхийг шаардаж байсан юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ