«Цэцэгсийн наадам» зохиолоо

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 12:49:16

Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын Монгол Улсын гавьяат багш Н.Баялханы нэрэмжит тавдугаар бүрэн дунд сургууль дээр «Цэцэгсийн наадам» зохиогдлоо.

Тус сургуулийн хорин жилийн ойг угтан өнгөрсөн хавар сургуулийн захиргаанаас нийт багч, сурагч, ажилчиддаа цэцэг тарьж бэлтгэх тухай зуны даалгавар өгсөн юм. Уг даалгаврынхаа биелэлтийг сургуулийн захиргаа өчигдөр шалгаж дүгнээд, нийт 2000 цэцэг хүлээн аваад анги танхимуудад хуваарилж өглөө. Зүсэн бүрийн гоё өнгө, анхилуун үнэртэй ийм олон цэцэг урьд өмнө тус аймгийн аль ч байгууллагад цугларч байгаагүй болохоор цэцгийн хуарын үзэсгэлэн ямар ч найр наадмаас дутуугүй олон түмний сонирхлыг татаж, талархлыг хүлээлээ гэж энэ сургуулийн багш Т.Еркежан мэдээллээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд