Малын халдварт өвчний тандалт шинжилгээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-05 20:02:18

Дархан-Уул аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Мал Эмнэлгийн хэлтэсээс эрхлэн тус аймагт малын гоц халдварт шүлхий өвчний эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлж халдвараас хамгаалах зорилготой тандалт шинжилгээ хийлээ.

Тандалт хийх ажлын хоёр хэсэг байгуулж зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна. Тандалт хийх явцад тухайн суманд ажил үйлчилгээ эрхэлж байгаа хувийн мал эмнэлэгийн нэгжүүдийн малын эмч нарыг татан оролцууллаа. Тандалт хийх ажлын тандалтын талаар тухайн сумын Засаг дарга нарт ажлаа танилцуулж сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнг тандалтын ажилд хамт авч ажиллуулав. Тандах ажлыг удирдамжийн дагуу сум тус бүрээс дээж авахаар гарахдаа сумын төвийн байршлыг тогтоож сумын төвөөс хамгийн алслагдсан багийн төвийг сонгон эпидемиологийн нэгж гэж авч үзэж эхлэх цэгийг тэмдэглэж хоёр тийш эсрэг зүгт тааралдсан малчин өрхөөс эхлэн дээжүүдийг нь  цуглуулж авчээ. Сонгогдсон сум болох Хонгор, Орхон, Дархан сумдын 60 өрх айлын үхэр, хонь, ямааны нийт 1200 цусны дээж авснаас үнээ 270, тугал 270, хонь 180, хурга 172, ямаа 158, ишиг 150 толгой мал хамрагдсан байна.

Айл өрхөд шинжилгээнд авсан дээжийн дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж мөн газар зүйн байршлын солбицолыг GPS багажийн заалтаар айл өрх бүрээр тогтоон тэмдэглэж авсан. Тандалтад хамруулсан өрхүүдийн өрхийн тэргүүний нэр, байгаа газар нутгийн нэр, малын зүс, хүйс, нас, ээмэгний дугаар, авсан цусны дээжийн дугаар бүхий бүртгэлийг хөтлөж IDEXX-NSP оношлуурын арга зүйн зааварын дагуу ЭЛИЗА урвалыг тавьж үр дүнг тайлангийн хамт Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид илгээлээ гэж аймгийн ХХААГ-ын Мэл Эмнэлгийн хэлтсийн дарга Х.Хавсамет ярилаа.

                                           Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ