Цагаан зээр бэлчээр хайн нүүдэллэж байна

Орон нутагт | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2015-12-05 20:26:00

Дорнодын талыг цагаан зээрийн орон ч гэж хэлж болно. Гэтэл сүүлийн үед Дорнод төдийгүй хил залгаа оршдог Хэнтий, Сүхбаатар аймагт ч зээрийн тоо толгой буурсан. Харин мэргэжилтнүүд үүнд цаг агаарын байдлаас шалтгаалан нутгаа сэлгэв үү, хууль бус агналт нөлөөлөв үү гэдэгт судалгаа хийж байна.

Уг нь 2015 онд Дорнодын бүх нутагт цагаан зээр агнахыг хориглосон журам баталсан ч мэргэжлийн холбогдох байгууллагууд энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж байгаа эсэх нь тодорхойгүй хааяахан гэнэтийн үзлэг шалгалтаас хэтрэхгүй байгаа юм.

Саяхны өдөр бидний хэлж заншсанаар “22” –ын гэх товчоогоор сүрэг цагаан зээр нийслэлийг чиглэн давхилдан орж ирж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан. Хот суурин бараадсан цагаан зээрийн энэ нүүдэл анхны тохиолдол биш гэнэ. 1990 онд сүрэг цагаан зээр нийслэлийг зорьж, ” Төв цэнгэлдэх”-ийн орчимд нутаглаад буцсан тохиолдол гарч байжээ.

Малчдын дунд зээрийн нүүдлийг “зуд болохын шинж” гэсэн таамаглал ч бас байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ