Мексикт сонгуулийн өдөр улс төрийн намын гишүүний амийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-02 11:22:29
МЕХИКО. /РИА Новости/. Мексикт өнгөрсөн ням гарагт болсон бүх нийтийн сонгуулийн өдөр “Морена” намын нэгэн гишүүний амийг хөнөөсөн тухай “Excelsior” цахим хуудас мэдээлжээ.

Урьдчилсан мэдээллээр, түүнийг Чьяпас мужид сонгогчдын саналыг худалдан авах үйлдлийг таслан зогсоох гэж байхад нь буудан хөнөөсөн байна.

Түүнчлэн тус улсын Хөдөлмөрийн намын гишүүн Флора Ресендис Гонсалесыг үл таних этгээдүүд гэрийнх нь хажууд буудан хөнөөсөн тухай өмнө нь мэдээлжээ.
 
Мексикчүүд ирэх 12 дугаар сараас эхлэн тус улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг 6 жил хаших шинэ төрийн тэргүүнийг сонгох сонгуульд саналаа өгсөн. Түүнчлэн иргэд мужийн амбан захирагч, парламентын депутат, хотын даргад нэр дэвшигчдэд саналаа өгсөн юм.
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ