ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаата /МОНЦАМЭ/. ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Тэрбээр 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай өргөдөл, хүсэлтийг ШЕЗ-д гаргасан тул Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаар тогтоолоор Түмэнжаргалын Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөллөө. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишигийг томиллоо гэж ШЕЗ-ийн хэвлэл олон нийтийн хэлтсээс мэдээллээ.
Ж.Батсайхан