Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах олон улсын туршлага солилцох үзэсгэлэн нээгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын хүрээнд тус бага хурлын гишүүн орнуудын гамшигтай тэмцдэг байгууллагуудаас гаргаж буй үзэсгэлэн өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа 49 улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөл гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилж буй үзэсгэлэнг нийслэлчүүд ихэд сонирхож байна.
Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь шинжлэх ухаан техник технологийн хөгжлийн чиг хандлагыг гамшгийн эрсдэлийг бууруулахад хэрхэн ашиглаж байгаа, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр улс орнуудын олсон амжилт, Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын түүх, соёл уламжлал, хөгжил зэрэг олон туршлага солилцоход оршиж байгаа юм. Энэ үзэсгэлэнгээс олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ миний анхаарлыг их татлаа. Үзэсгэлэнг Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцогч 50 гаруй улсын 3000 гаруй төлөөлөгч үзэж сонирхохоос гадна монгол иргэд, гадаад дотоодын жуулчид энд туршлага солилцоно. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын олон байгууллага, иргэдийн хооронд шинжлэх ухаан судалгаа шинжилгээ техник технологи, бизнесийн болоод ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагааны эхлэл тавигдаж цаашид өргөжин хөгжинө гэдэгт итгэж байна” гэж онцлов. Онцгой байдлын ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран олон улсын энэхүү үзэсгэлэнг гаргаж байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын ололт амжилт, Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын түүх, соёл, уламжлал, хөгжил зэрэг олон асуудлаар харилцан мэдээлэл, туршлагуудаасаа танилцуулах “Нээлттэй индэр”-ийг үзэсгэлэнгийн талбайд ажиллуулж байгаа нь содон байлаа. Олон улсын энэ үзэсгэлэн энэ сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үзэсгэлэнд оролцож байгаа улс орнуудын мэргэжилтний сэтгэгдлийг сонслоо.
ЖАЙКА Японы олон улсын байгууллагын Газар хөдлөлт, барилгын тэсвэрлэлт хариуцсан мэргэжилтэн Д.Одбаяр "Онцгой байдлын ерөнхий газар дээр хэрэгжүүлж байгаа Монгол Улсын газар хөдлөлийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл 2016 оны 11 дүгээр сараас эхэлсэн, 2019 оны 11 дүгээр сар хүртэл хэрэгжинэ. Манай төслийн хүрээнд 3 үр дүн гарна. Нэгд, Монгол Улсын гамшгийн эрсдлийг бууруулах, хамтын ажиллагааны санамж бичиг боловсруулах, хоёрт, Газар хөдлөлтийн үеэр барилгын тэсвэрлэлт үнэлэх японы аргачлалыг монголд нэвтрүүлэх, гуравт, Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх иргэдийн боловсролыг сайжруулах ажлууд хийнэ" гэж танилцуулав.
Бангладеш улсаас ирсэн Жеймс Гомес "Бангладеш Ронжет Балдер DCHT байгууллага маань Их Британийн тусламж, санхүүжилтээр хэрэгжиж буй хөтөлбөрийн хүрээнд гамшигт нэрвэгдсэн улс орнуудад гамшгийн бэлэн байдлын шийдлийг боловсруулах, олон нийтийн дэмжлэгийг бий болгохын тулд олон тооны шинэ лабораторийг бий болгох зорилготой. Манай байгууллага Гамшгийн үед гарсан хохирол, нэн ялангуяа байшин барилгыг түргэн хугацаанд барих, засах арга хэмжээ авахад тусалдаг юм" гэсэн танилцуулга хийж байна. НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн мэргэжилтэн үзэсгэлэн үзэж байгаа иргэдэд "Хүүхдийн эрх, сайн сайхан байдлыг хангах талаар гишүүн орнуудад зориулсан удирдамж гарсан. Гишүүн орнуудын анхаарал хандуулах 4 чиглэл байгаа. Нэгдүгээрт, хүүхэд төвтэй эрсдлийн үнэлгээ хийж, хүүхдийг эмзэг байдалд хүргэж байгаа үндсэн шалтгааныг тодруулах, хоёрдугаарт, гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын чадавхыг бэхжүүлэх, гуравдугаарт сургуулийн аюулгүй байдлыг цогцоор хангахад эн тэргүүн анхаарч байна" гэсэн тайлбарыг өгч байв. Үзэсгэлэнд Япон, Солонгос, Бангладеш, Энэтхэг, Тайланд, Филиппин, Монгол Улсын гамшгаас хамгааалах, гамшигтай тэмцэх Засгийн газрын болон ТТБ-ын ажилтнууд оролцож, өөрсдийн төсөл, байгууллагын үйл ажиллагаа, улс үндэснийхээ өв соёлын танилцуулга, ном, товхимол, зурагт хуудас зэргийг дэлгэсэн нь сонирхол татаж байлаа.

Б.Содгэрэл