МУГЖ Г.Ариунбаатар наадмаар төв талбайд “Монгол сонгодог” гала тоглолтоо толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийд данстай Монголын дуурийн дуучин МУГЖ Г.Ариунбаатар Үндэсний их баяр наадмаар наадамчин олондоо зориулан Д.Сүхбаатарын талбайд “Монгол сонгодог” гала тоглолтоо толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Түүний тоглолт энэ сарын 12-ны орой 21.00 цагт баяр наадмын хаалт болон эгшиглэх юм. Тоглолтод дэлхийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэхээс гадна зочин уран бүтээлчээр ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, СТА, дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг нар оролцох бол Үндэсний урлагийн их театр /ҮУИТ/ -ын Төрийн их найрал хөгжим, Улсын Филармонийн симфони найрал хөгжим хөгжимдөнө.
Тоглолтын ерөнхий найруулагч УГЗ Г.Цоггэрэл нарын 200 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллаж байна.

Ж.Болор