Өрх толгойлсон таван хүүхэдтэй ээжид гэр бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-07-05 16:42:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн Зөн Монгол" олон улсын байгууллагаас Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэн, 1-18 насны таван хүүхэдтэй, өрх толгойлсон ээж Ц.Батцэцэгт  энэ сарын 04-нд иж бүрэн өргөө цагаан гэр бэлэглэлээ.

Тэрбээр өөрийн гэсэн гэр оронгүй, олон жил айлын хажууд амьдарч ирсэн аж. Тус үйл ажиллагаанд тус дүүргийн Засаг даргын орлогч А. Амартүвшин, Тохижилт үйлчилгээний төвийн дарга Ц.Эрдэнэбаатар, ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч Тохижилт үйлчилгээний төвийн дэд захирал Ч. Базарзаяа, 6 дугаар хорооны Засаг дарга А. Сүххишиг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нар оролцов. 
Энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишиг “Таван  сайхан үрс нь эрүүл саруул  өсөн торниж,  төр улсдаа нэртэй, түмэн олондоо тустай хүмүүс болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье гэлээ. 
Өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болсон Ц.Батцэцэг, энэ бүхэнд итгэхгүй байна. Та бүхэнд баярлаж талархсанаа яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Маш их баярлалаа хэмээсэн юм.

Дашрамд дуулгахад, "Дэлхийн Зөн Монгол" олон улсын байгууллага Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны зорилтот бүлгийн гурван өрхөд дахин өргөө цагаан гэр бэлэглэнэ гэх баяртай мэдээ дуулгалаа.

Холбоотой мэдээ