Хүр хорхойн устгал хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-07-08 22:27:00
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгийн ой модонд хүр хорхой ихээхэн тархсан байна. Тус сумын 4 дүгээр багийн нутаг Хүрэн уул, Боом, Хайлантай, Харгана, Бөөрөг зэрэг газруудад Денсфорист компани хүр хорхойн хүрэнцэртэй тэмцэх ажил хийж байгаа бөгөөд малчдыг дээрх газруудад малаа бэлчээхгүй байхыг тус сумын Засаг даргын тамгын газраас анхаарууллаа.

Устгал хийснээс хойш 7 хоногийн хорио цээрийн дэглэм сахиж устгал хийгдэж байгаа газруудад малаа бэлчээвэл хордох аюултай гэнэ.

Хортон шавьж устгалын Денсфорист компани энэ хавар Эрдэнэбулган сумын хэмжээнд  механикаар 3000 га-д, уургийн шүршигч утаат багажаар 1600 га-д устгалын ажлыг хийсэн байна. Механик гэдэг нь хүр хорхойн өндгийг түүхийг хэлдэг аж. Хүр хорхойг устгахгүй бол олон мянгаар хурдан үрждэг нэг өндөглөхдөө 300-400 өндөг гаргадаг, нойтон модны шим шүүсийг идэж хуурайшуулдаг хор хөнөөлтэй ажээ.

Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ