Гөрөөс гэж андууран буудсанаас хүний амь хохироожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Дадал сумын нутагт иргэд рүү буудаж, хүний амь хохироосон тухай мэдээллийг аймгийн цагдаагийн газар энэ оны долдугаар сарын 08-ний орой авч ажлын хэсэг гарган шуурхай шалгасан байна.
Энэ мэдээллийн мөрөөр буудсан гэх иргэдийг саатуулан шалгахад тус аймгийн Дадал сумын мотоцикльтой хоёр иргэнийг "гөрөөс" хэмээн андуурч буудсан бололтой. Энэ хэргийн улмаас нэг иргэн газар дээрээ нас барж, нэг иргэн хэвлийн тус газраа шархаджээ. Тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэсэн мэдээллийг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өглөө.
Б. Содгэрэл