Завхан аймаг хүний хөгжилд суурилж хөгжинө

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 14:38:35

Завхан аймаг хөгжих олон талын гарц хайж үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ч хөгжлийн сул талууд их байна.

Тухайлбал Завхан аймаг хүн амын тоо цөөн, өсөлт удаан, тархай бутархай  байршилтай, ажилгүйдэл ядуурлын түвшин өндөр байна. Мөн хөдөлмөрийн нөөц хязгаарлагдмал, ур чадвартай инженер техникийн ажилтан, ажилчид, зах зээлийн мэдлэгтэй мэргэжилтний тоо цөөн байна. Түүнчлэн боловсрол эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшин доогуур,  энэ  талын тулгамдсан асуудлууд хурим тлагдсан байгааг удирдлагууд хэлж байна. Тиймээс 2020 он хүртэл аймгийнхаа хөгжлийн алсын харааг хүний хөгжилд суурилсан хөгжил байх болно. Тийм учраас бид хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нутагтаа үйлдвэрлэх гээд олон талын дэд хөтөлбөрүүдийг батлан шат дараатай ажиллаж байгаагаа аймгийн удирдлагууд ярьж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ