Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсад цахиур хагалж яваа төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн шавь нар энэ наадмын өдрүүдэд Испани улсад болсон Олон улсын хөгжмийн 24 дүгээр наадамд 9 шавь нь амжилттай оролцож бүгд алт, мөнгөн медалийн эзэд болж багаараа 3 дугаар байр эзлэн Дэлхийн дэвжээнд улсынхаа нэрийг мандууллаа. Саянцэцэгийн аав нь УГЗ хөгжмийн зохиолч Сангидорж гэдгийг уншигчид мэдэх буй за.
Ж.Болор